Мэргэшсэн химич, химийн инженерийн сургалтанд урьж байна


3-р сар. 12, 2019, 8:22 a.m.

Хими, химийн технологийн чиглэлээр мэргэшсэн зэрэг олгох сургалтыг 2019 оны 04 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв дээр зохион байгуулагдана.

Элсэгчдэд тавигдах шаардлага: Хими, химийн технологийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй, үйлдвэрлэл болон лабораторид тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх. Хэрэв бакалавр зэрэгтэй бол 5 жил, магистр зэрэгтэй бол 4-өөс дээш жил ажилласан байх шаардлагатай. Элсэгчид мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө.

Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн өргөдөл (маягтын дагуу), ажил байдлын тодорхойлолт (байгууллагын), 3х4 см-ийн хэмжээтэй зураг, дипломын хуулбар, эх хувийг хамт авчрах, гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын товчоогоор орчуулуулсан байх, бүтээлийн тайлан, жагсаалт (баталгаажуулсан), бүртгэлийн хураамж 10 000 төгрөг (Голомт банк, Дансны нэр ШУТИС-ХШУС, 8115101747) тушаах, бүх материалыг 2 хувь бэлтгэн авчирна.

Төгсөлт:  Төгсөгч төгсөлтийн ажил хийж, илтгэл тавьж хамгаална. Амжилттай төгсөгчдөд гэрчилгээ, энгэрийн тэмдэг, тамга гардуулна.

Төлбөр: 800 мянган төгрөг

Сургалтанд бүртгэх:

2019 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийг дуустал ШУТИС-ийн 1-р байр, 117 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Харилцах утас: 80030315, 98133311, 99127048

Өргөдлийн анкетыг энд дарж татаж авна уу.

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв

Монголын химич, химийн инженер технологчдын холбоо