ШУТИС-ийн нээлттэй хаалганы өдөр “Ирээдүйн мэргэжилтэн – бидний оролцоо” арга хэмжээ

ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах алба ерөнхий, боловсролын сургуулийн сурагчдад  мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй мэдээлэл өгөх, ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сараас эхлэн “ШУТИС-ийн нээлттэй хаалганы өдөр: Ирээдүйн мэргэжилтэн – бидний оролцоо” арга хэмжээг зохион байгуулж байна.

Нийслэлийн “Төгсдэлгэрэх”, “Шилдэг”, “Орчлон”, “Баянзүрх” цогцолбор сургууль, Өлзийт хорооллын 59 сургууль, Шувуун Фабрикийн 26, 10 сургууль, Сонгино-Хайрхан дүүргийн алслагдмал сургуулиуд болох 122, 123 сургууль, 115, 59, 55, 21, 133, 11, 15, 87 сургуулийн 9-12 ангийн 850 гаруй сурагчдад ШУТИС-ийн сургалтын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагааны талаар танилцууллаа.  

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн СХБА, ХШУС, ЭХС, БУХС-ийн Технологийн менежментийн салбарын багш нар, Геологи, эрдэс баялгийн музейн хамт олон, БАС-ийн “Аравт” клубын оюутнууд хамтран ажиллаж байна.   

“ШУТИС-ТУР” танилцах аялалыг зохион байгуулж “Эрдмийн Ундраа” ахлах сургуулийн ахлах ангийн 150 сурагч, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын “Билиг” дунд сургуулийн 62 сурагчийг сургууль дээрээ хүлээн авлаа.

“Нийслэлийн шилдэг 100 сурагч төсөл”-д хамрагдсан төгсөх ангийн 200 сурагчдыг ШУТИС дээр 2019 оны 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус арга хэмжээний үеэр ХШУС-ийн багш М.Энхцэцэг өөрийн боловсруулан гаргасан “Математикийн элсэлтийн шалгалтын бодлого, тайлбар” гарын авлагаа сурагчдад дурсгаж, ЭЕШ-д хэрхэн бэлтгэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

 

МОНХА-аас ШУТИС-ийн профессор, багш нараа “Миний төрөлх сургууль” челленжерд нэгдэхийг уриалж байна. Тус ажлын хүрээнд багш нар өөрийн төгссөн ерөнхий боловсролын сургууль дээрээ очиж МОНХА-тай хамтран ШУТИС-ийнхаа үйл ажиллагааг танилцуулах юм.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

Холбоо барих: 322126, 22-24