“Улаанбаатар хотын орон сууцны дотор дулааны орчин ба эрчим хүчний хэрэглээ” сэдвээр докторын (Ph.D) зэрэг хамгаалав

Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын Халаалт агаар сэлгэлт мэргэжлийн багш Б.Билгүүн “Улаанбаатар хотын орон сууцны дотор дулааны орчин ба эрчим хүчний хэрэглээ” сэдвээр Япон улсын Йокохама Үндэсний Их сургуульд техникийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалж, 2019 оны 03-р сарын 27-ны өдөр дипломоо гардан авлаа. Б.Билгүүн нь "Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилттэй Д.Сүнжидмаа удирдагчтай "Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи" төслийн хүрээнд төгсөж буй анхны доктор боллоо.

Б.Билгүүндээ цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.

ШУТИС. БАС-ийн захиргаа,

Хүрээлэн буй орчны инженерийн салбарын хамт олон