“Ажилд орохдоо бэлдэцгээе” лекц боллоо

Бизнетворк Консалтинг ХХК нь Монголын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч болон ажил горилогч нарт зориулан хүий нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хувь хүний хөгжил, карьер хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэгч үндэсний компани юм.

Бизнетворк компани  ахлах курсийн оюутнуудад зориулан “Ажилд орохдоо бэлдэцгээе” аяныг санаачлан өрнүүлж, энэ арга хэмжээний хүрээнд Оюутны соёл, үйлчилгээний албатай хамтран 2019 оны 03-р сарын 25,26-ны өдрүүдэд мэдээлэл сурталчилгаа хийж, онлайнаар анкет бөглүүлэн бизнетворкын сайтад байрлуулсан.

            Мөн 2019 оны 03 сарын 27 оны өдөр 16 цаг 30 минутаас ахлах курсын оюутнуудад зориулан доорх сэдвүүдээр лекц тавив.

  • Анкет хэрхэн зөв бөглөх вэ?
  • Ажлын ярилцлагад ороход юуг анхаарах нь чухал вэ?

 Лекцийн үеэр 3 азтан тодруулан “Интерном” дэлгүүрээс хүссэн номоо үнэгүй авах эрхийн бичиг бэлэглэв.

 

Оюутны соёл, үйлчилгээний алба