VIII байрны барилгын үйл явцтай ШУТИС-ийн захирал, дэд захирлууд танилцлаа

ШУТИС-ийн 60-н жилийн ойг угтан хийж буй  төв номын сангийн хойно баригдаж байгаа хичээлийн VIII байрны барилгын үйл явцтай ШУТИС-ийн захирал, дэд захирлууд танилцлаа.

 

ШУТИС-ийн хичээлийн VIII байр нь В1 болон 12 давхар 34.0м*25.0м хэмжээтэй, 48.5м өндөр, 9799.66м2 талбайтай, лабораторийн 43 танхим, лекцийн 9 танхим, багш нарын 25 өрөө, хурлын 1 заалтай зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх бөгөөд оюутнуудын суралцах орчин, хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар барилга юм. Хичээлийн VIII байрыг 2015 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр "Монкон констракшн" ХХК , захиалагчийн хяналтыг БАС-ийн зураг төсөл, оношлогооны "Реконстракшн" төв, барилгын зураг төсөл зохиогчийн хяналтыг БАС-ийн зураг, төсөл судалгааны төв гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Уг барилгын угсралтын ажил нь 2018 оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10-н давхарын каркас цутгагдсан. Дотор тусгаарлалтын ханын өрлөг 7 дугаар давхар дууссан. Гадна дулаан, цэвэр ус, бохирын шугамын ажлыг бүрэн дуусгасан байдалтай байна. VIII байр нь ШУТИС-ийн 60 жилийн ойн өмнө буюу 2019 оны намрын улиралд ашиглалтанд орох юм. Тус барилгын үйл явц одоогоор 70 хувьтай явагдаж байна.