“Гэрлийн уян замчлалд зориулагдсан модуляцийн бүрэн оптик хөрвүүлэлтийн судалгаа” сэдвээр докторын /Ph.D/зэрэг хамгаалав

“Инженер, технологийн дээд боловсрол-ИТДБ” төслийн санхүүжилттэй Г.Хишигжаргал удирдагчтай “Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ба ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлтийн судалгаа” сэдэвт төслийн хүрээнд Мэдээлэл Холбоо, Технологийн Сургуулийн Холбооны салбарын багш С.Батдалай нь Япон улсын Токушима Их Сургуульд суралцаж “Гэрлийн уян замчилалд зориулагдсан модуляцын бүрэн оптик хөрвүүлэлтийн судалгаа сэдвээр докторын /Ph.D/ зэрэг амжилттай хамгаалж, 2019 оны 3 сарын 22-ны өдөр дипломоо гардан авлаа.

С.Батдалай багшид эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

ШУТИС, МХТС-ийн захиргаа. Холбооны салбарын хамт олон