БНСУ-ын Дангүг Их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” зарлаж байна

ШУТИС, БНСУ-ын Дангүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 4.8~4.24 хүртэл хүлээн авна.

 Тавигдах шаардлага:

※ ШУТИС-ийн 2, 3-р курсийн оюутан байх.

※ Үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.

※Англи хэл дээр бакалаврын түвшний хичээл сонсох чадвартай/англи хэлний чадварыг батлах бичиг баримт авч ирэх/ эсвэл солонгос хэлний ТОПИК-2 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

Суралцах хугацаа:

  • Намрын улирал 2019-09-02 ~ 2019-12-30
  • Хаврын улирал 2020-03-02 ~ 2020-06-15

Хамрагдах оюутны тоо: 10

Бүрдүүлэх материал:

  1. Дараах линкээр орж мэргэжлээ сонгоно.

  ※ http://www.dankook.ac.kr/web/international/113 Сургуульд суралцахыг хүссэн анкет /1-322 тоотоос авах/

  1. Суралцах төлөвлөгөө /1-322 тоотоос авах/             
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  3. Одоо сурч буй сургуулийн тодорхойлолт
  4. Дүнгийн тодорхойлолт /Дэд захирлын гарын үсэг, тамгатай байх/
  5. Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
  6. Гадаад паспортын хуулбар
  7. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дүн /if applicable/
  8. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын дүн /if applicable/

Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХС-ийн 1-322 тоотод /11-321974, 96669710, дотуур утас 2102 Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.

Сургалтын төлбөр: 30 кредитийн төлбөрийг ГХС-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/ Дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.

Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Дангүг их сургуулиас ирсэн шаардлагын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.4.29 ~ 6.21 дуустал 128 цагийн солонгос хэлний анхан шатны сургалтад сууна. Сургалт ГХС дээр зохиогдох ба долоо хоногт 4 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 262400 төг байна.

ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Гадаад Хэлний Сургууль