БНЭУ-д Нано хиймэл дагуулын сургалтанд хамрагдлаа

ШУТИС, МехТС-ийн Тээврийн салбарын багш Т.Энхболд БНЭУ-д Нано хиймэл дагуулын сургалтанд хамрагдлаа. Энэхүү сургалт нь “Нэгдсэн Үндэстний Байгууллага”-ын санаачлагаар БНЭУ-ын засгийн газар, Энэтхэгийн сансар судлалын байгууллагын зохион байгуулсан цуврал сургалтын эхний ээлжийн сургалт юм.

 

1 дүгээр зураг. Сургалт зохион байгуулагч, оролцогч нарын хамт

Тус сургалт нь UNNATI (UNispace Nanosatellite Assembly Training by ISRO) нано хиймэл дагуулын онолын болон угсрах, шалгах гэсэн хөтөлбөрөөр явагдлаа. Эхний ээлжийн сургалтанд  17 орны 30 мэргэжилтэн хамрагдав.

  

2 дугаар зураг. Дадлагын сургалт

Сургалтанд Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллагын 95 эрдэмтэн судлаачид өөрсдийн мэргэжлээр онолын хичээл орж. Хиймэл Дагуулын Сургалтын Төвөөс практик сургалтыг хариуцан явуулав.