Бээжин хот дахь Хятадын Газрын тосны их сургууль (China University of Petroleum-CUP)-д ажиллав

Газрын тосны салбарын хөгжлийн шинэ үе эхэлсэн 1990-ээд оноос бид газрын тосны инженер-технологийн мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж эхэлсэн. 1995 онд манай ШУТИС газрын тосны анхны 9 инженерийг бэлтгэн гаргаж байсан бол өнөөдөр энэ чиглэлээр 1100 гаруй бакалавр, 70 гаруй магистр, 4 доктортой болоод байна.

Байгуулагдсан цагаасаа мэргэжлийн чиглэлээр хөрш зэргэлдээ ОХУ-ын И.М.Губкиний нэрэмжит Оросын Газрын тосны их сургууль, БНХАУ-ын Бээжин хот дахь Газрын тосны их сургуулиуд болон холын Америк, Канад, бүсийн Япон, Солонгосын их сургуулиудтай харилцаа холбоо тогтоон ажиллаж ирсэн юм.

 Энэ удаа ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор, Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төвийн захирал, олон улсын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав, газрын тосны магистр, докторант Д.Сувд-Эрдэнэ нар Бээжин хот дахь Хятадын Газрын тосны их сургуульд ажиллаад ирэв.

Хятад улс, түүний газрын тосны салбартай танилцах, газрын тосны инженерчлэл, геологи, эрчим хүчний стратеги зэрэг сэдвээр хамгийн сүүлийн үеийн ололт, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар лекц сонсох, Хятад улсад энэ жил 19 дэх удаагаа болж байгаа Газрын тосны тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн (CIPPE-China international Petroleum & Petrochemical Technology and Equipment Exhibition)-г үзэх, ШУТИС, Хятадын ГТИС-ийн Газрын тосны инженерийн мэргэжлийн сургалт-судалгааны чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийг нарийвчлан хэлэлцэх, тэнд Газрын тосны мэргэжлээр суралцаж байгаа монгол оюутнуудад лекц унших зэрэг ажлуудыг хийлээ.

 

Үзэсгэлэнгийн танхимд өнө эртний болон өнгөрсөн жил танилцсан олон хүмүүстэй уулзаж, байгууллага, тоног төхөөрөмж, үйл ажиллагааных нь талаар  мэдээлэл авав.

Манай багийнхан Олон улсын Газрын тосны тоног төхөөрөмжийн үзэсгэлэн (CIPPE)-гийн танхимын үүдэнд...

            Хятадын Бээжин хот дахь Газрын тосны их сургуулийн хамгийн гол сургууль болох Газрын тосны инженерийн сургуулийн захирал Фу Жиан Вэй (Fu Jian Wei)-тэй уулзаж, газрын тосны сургалт-судалгаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Бээжингийн Газрын тосны их сургуулийн оюутнуудад “Сурахуй-Сургахуй” (Learning & Teaching) лекцээ уншиж, хүмүүсийн сонирхсон асуултуудад хариу өгөв.

 

“Газрын тосны аж үйлдвэрийн үндэс” (Fundaments of Petroleum Industry), УБ, 2003, 600х; Өрөмдлөгийн онол (Drilling Theory), УБ, 2002-2017 онуудад нийт 6 удаа хэвлэгдсэн, 108х сурах бичиг, Газрын тос (Oil & Gas) хурлын номууд тус сургуулийн номын санд байна.