Системийн тест хариуцсан мэргэжилтэн, Программист ажилд авна


4-р сар. 15, 2019, 8:18 a.m.

Ажил албаны үүрэг:

  • Программ хангамжийг тестлэх журмыг мөрдөж ажиллаx;
  • Өдөр тутмын ажлын тэмдэглэл хөтлөх, сар бүрийн эцэст сарын тайланг ахлах мэргэжилтэнд хүргүүлэх;
  • Өөрийн ажил үүргийн хүрээнд учирсан болон учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллахын зэрэгцээ тухайн компанид тохиолдсон болон тохиолдож болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэх;

Ерөнхий шаардлага:

  • Мэдээлэл технологи, компьютерын программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;

Тусгай шаардлага:

  • Системийн тест хийх, сургалт зохион байгуулах чадвартай;
  • Программчлалын хэл болон скриптийн талаар зохих мэдлэгтэй;

Холбоо барих утас: 85000477

Цахим хаяг: saranbileg@scc.mn

Ажил албаны үүрэг:

  • Банкинд шаардлагатай байгаа компьютерийн программ хангамж боловсруулах, банкинд ашиглагдаж байгаа программ хангамжийг сайжруулах, технологийн оновчтой шийдэл гаргах. Банкинд хэрэгжиж байгаа төслүүд дээр МТ болон программчлалын зүгээс хамтран ажиллах, туршиж нэвтрүүлэх;
  • МТ-ийн программ хангамж боловсруулах, зохих стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавьж, программ хангамжийн төслүүдийн хэрэгжилтэнд мониторинг хийх гол үүрэгийг хүлээнэ;
  • Банкинд боловсруулагдаж буй программ хангамжуудын төслүүдийн тухай сар, долоо хоног бүрийн мэдээ тайлан гаргана;

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • NET, VB, Java, PHP программын хэлнүүдтэй ажиллах чадвартай
  • Windows болон Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай
  • Интернэтийн орчинд программ бичих чадвартай байх
  • Дараах чадваруудыг эзэмшсэн байх:
    • Angular JS, REST API, Sass (+)
    • Mobile app (android and iOS)
    • Java
    • Front end developing

Холбоо барих утас: 85000477

Цахим хаяг: saranbileg@scc.mn