ШУТИС-ийн Клубүүдийн “Ахлагч болон гишүүдийг чадваржуулах” сургалт амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн 2019 оны 04 сарын 04, 08 ны өдрүүдэд клубийн ахлагч, гишүүдийг чадваржуулах цуврал сургалт явагдлаа.

Ахлагч нарыг чадваржуулах сургалтын  хувьд “Хятад хэлний клуб”-ийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа /Доктор (Ph.D)/” “Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас” гэх үндсэн ойлголтын дагуу  бидний оюутан нaсны  эхлэлээс  энэхүү 4 жилийн хугацаанд бид юуг хэзээ нь сурч авах ёстой байдаг хийгээд өөрт ноогдох орон зайг эзэгнэж, хувь хүнээс бие хүний төлөвшил, үргэлжлээд төлөвшсөн хүн бусдыгаа манлайлах буюу нөлөөлөх ур чадварт суралцах, бусдад өөрөөрөө үлгэр дууриалал үзүүлэх хэмжээний ахлагч та байж чадаж байна уу ? гэх мэт багаас нь эхлээд ихрүү нь чиглэсэн маш олон үнэтэй мэдээллийг өгч  клубийн ахлагч нарт зөвлөн тайлбарлав.

  

ШУТИС-ийн КНЗ-ийн анхны тэргүүн MONCON CONSTRUCTION GROUP-ийн төслийн инженер Э.Энхмандах "Өөрийгөө гололгүй зүтгэж чадваас хэн ч юуг ч бүтээж чадна " гэх ерөнхий ойлголтын дагуу Клуб гэдэг зүйл нь оюутанд ямар чухал чадвар, хүмүүжлийг олгодог болон клубд элсэхээс аваад ахлагчын ажлыг эрхлэх хүртэл ямархуу давуу талуудыг өөртөө суулгасан, клуб гэх хүрээллээс өөрт суралцсан чадвар, түүний үр шимээр хэрхэн ажиллаж буй талаар их үнэ цэнэтэй зөвлөгөө өгч Клубийн ахлагч нарт байх ёстой ур чадвар, үүрэг, мөн зарим зөвлөгөөнүүдийг өглөө. Энэхүү сургалтанд нийт 15 клубийн ахлагч нар оролцлоо.

Гишүүдийг чадваржуулах сургалтын хувьд "Хэрэглээний хөдөлмөр судлалын сургалт судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Болдмаа "Хувь хүний хөгжил, баг хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд лекц уншлаа.

 

Хувь хүний хөгжил гэх энэхүү  ойлголт нь  чухамдаа юуг хэлдэг, хувь хүний хөгжилд ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг, нийгэмд тогтсон ойлголтуудыг эвдэж өөрийн сонирхолтой чиглэлээр хөгжин  амжилт гаргах, гэх мэт суурь ойлголтуудаас таны амьдарлын үндсэн зорилго болон бусад зорилтууд хоорондоо хэрхэн авцалдаж буй талаар. Мөн баг хамтын ажиллагаа  буюу багаар ажиллах чадвараа хөгжүүлэхэд чухам юу хэрэгтэй байдаг гэх мэт эдгээр чухал ойлголтуудыг soft skill (зөөлөн ур чадвар), hard skill (гадаад ур чадвар) гэсэн 2 ангилалд хамааруулан тайлбарласан нь өндөр үр дүнтэй сургалт болсон. Тус сургалтанд нийт 200 орчим ахлагч, гишүүд оролцлоо.

 

Оюутны соёл, үйлчилгээний алба

Клубүүдийн нэгдсэн зөвлөл