Статистикийн улсын III олимпиадад оролцож дэд байр эзэллээ

ШУТИС, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын ахлах багш Т.Сүмжидмаа, Ц.Энхтуул нарын удирдсан 10 оюутны бүрэлдэхүүнтэй баг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд Мандах их сургуулийг үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын III олимпиадад оролцлоо.

Тус олимпиадыг Үндэсний статистикийн хороо дэмжиж ажилласан бөгөөд статистикийн онолын хичээл судалж буй 10 их, дээд сургуулийн II курсын 100 гаруй оюутнууд өрсөлдөж багийн дүнгээр олимпиадын I байрт МУИС, II байрт ШУТИС-БуХС, III байрт Мандах их сургууль шалгарлаа.

Хувийн дүнгээр топ-10 байрыг шалгаруулснаас Эрчим хүчний менежментийн 2-р курсын оюутан Э.Номингэрэл 3-р байр, санхүүгийн менежментийн 2-р курсын оюутан Б.Бэгз, О.Оюундарь, олон улсын бизнесийн менежментийн 2-р курсын оюутан Г.Нямаа нар 8-10-р байрт шалгарлаа.