Dankook University

ШУТИС болон БНСУ-ын Данкүгийн их сургуулийн (Dankook University) хооронд 2011 онд байгуулсан оюутан солилцооны гэрээний хүрээнд ШУТИС-ийн  бакалаврын 5 оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлээр Данкүгийн их сургуульд 1 жил буюу 2 улирал суралцаж,  кредит дүйцүүлэн тооцох боломжтой. 2011-2014 онуудад 15 оюутан энэхүү солилцооны хөтөлбөрийн дагуу БНСУ-д суралцсан байна.
 Тавигдах шаардлага: /Хүлээн авагч сургуулийн шаардлагаар өөрчлөлт орж болно/
  1. Тэтгэлэгт зөвхөн ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтанд  2-оос доошгүй улирал суралцсан байх
  2. Оюутны нийт суралцсан хугацааны голч дүн нь 3.2 ба түүнээс дээш байх
  3. Оюутнууд нь өмнө нь засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
  4. Данкүгийн их сургуулиас гадна өөр их дээд сургуульд зэрэг өргөдөл гаргаагүй байх
  5. Солонгос хэлний TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй  байх эсвэл Англи хэлний олон улсын шинж чанартай (TOEFL,  IELST гэх мэт) шалгалтыг  зохих түвшинд амжилттай өгсөн байх
Бүрдүүлэх материал: /Хүлээн авагч сургуулийн шаардлагаар өөрчлөлт орж болно/
  1. Суралцагчийн сурч буй сургуулийн тодорхойлолт
  2. Оюутны суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт /голч 3,2-оос дээш байх/
  3. Aнкет /Суралцагчийн өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл/
  4. Суралцагчийн суралцах хугацаандаа амжилттай оролцсон уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж
  5. Оюутныөөрийнсургалтынтөлөвлөгөө