ТҮҮХИЙН УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД ХОРОО

Бүртгүүлэх Шалгалт өгөх

ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД

Зорилго: 2016-2017 оны хичээлийн жилээс Монгол Улсад Түүхийн Улсын Олимпиадыг зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жилээс хүрээгээ өргөтгөн хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад” тусгайлан зохион байгуулахаар тогтсон байна. Энэ нь тэдгээр монгол хүүхдүүдэд Эх түүхийн зохих мэдлэг олгох, тэднийг Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилготой юм.

Хэн оролцох: “Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шаттай зохион байгуулна. Монгол Улсын иргэн, эсэхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцоно.

  1. Дунд сургууль:   11-14 насны сурагч
  2. Ахлах сургууль: 15-18 насны сурагч

Бүртгэл: Сурагчид Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хорооны http://must.edu.mn/static/mongolteukeolimp цахим хуудсанд бүртгүүлэх гэсэн холбоос дээр дарж бүртгүүлнэ. Цахим бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Уг цахим хуудаснаас “Эх түүхийн олимпиад”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна. Мөн суугаа орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаас тодорхой мэдээлэл авах боломжтой.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
news_img

ЕБС-ийн сурагчдын дунд түүхийн олимпиадыг жил бүр зохион байгуулна

Өнөө цагт Монголын түүхийн мэдлэг асар их байгаа ю

ДЭЛГЭРЭНГҮЙ »

news_img

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

ГХЯ болон Монголын түүхийн олимпиад зохион байгуул

ДЭЛГЭРЭНГҮЙ »