ЕБС-ийн сурагчдын дунд түүхийн олимпиадыг жил бүр зохион байгуулна

Өнөө цагт Монголын түүхийн мэдлэг асар их байгаа юм шиг атлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, арга зүй, эс сурвалжид тулгуурлсан түүхийн мэдлэг Монголчуудад маш бага байдаг.

Уг түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин луугаа адил гэж хүн бүр ярьдаг атлаа энэ үгийг анх хэн ямар түүхэн эх сурвалжаар дамжуулан бидэнд үлдээсэн, ямар утга учиртай үгийг ухаж ойлгоогүй, түүхийг утга уянга, яруу найраг, сэтгэл хөдлөлийн шинж чанартай ойлгодог юм байна. Тиймээс бид түүхийг мэддэг юм шиг атлаа төсөөлөл буруу, шинжлэх ухаанчаар Эх түүх, дэлхийн түүхийн мэдлэгт ханддаггүй  юм байна.

Түүхийг шинжлэх ухаанч зарчмаар судалснаар өнгөрсөн үйл явдлын саад бэрхшээл түүнийг даван гарсан амжилт бүтээлийн нууцыг тайлах ба мөн ирээдүйгээ тодорхойлох сургамж, туршлагыг олж авдаг. Хэн түүхийн сургамжийг мэдэрч чадна тэр өөрийн суралцаж буй эрдмийн их хүрээлэндээ сайн мэргэжилтэн болж чадна.

Тиймээс ЕБС-ийн сурагчдын дунд эх орныхоо түүх, соёлын өв уламжлалыг танин мэдэж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүллийг дэмжиж, БСШУСЯ-ны сайдын тушаалаар түүхийн улсын олимпиадыг жил бүр тогтмол зохион байгуулах боллоо

http://www.ikon.mn/n/1050