Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

ГХЯ болон Монголын түүхийн олимпиад зохион байгуулах дэд хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Түүхийн улсын олимпиадыг цаашид БСШУСЯ-наас гадна ГХЯ-ны ивээл доор зохион байгуулагдахын зэрэгцээ, 2018 оноос гадаад орнуудад амьдарч буй, монголын иргэдийн хүүхэд залуучуудын дунд болон Мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг оюутан залуучуудын дунд Монголын түүхийн мэдлэгийг Мэдээлэл технологийн дэвшилд ашиглан түүхийн сонирхолтой бүтээгдэхүүн болгох чиглэлээр өргөжин зохион байгуулахаар хамтран ажиллах санамж бичигт Түүхийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хороо, Гадаад харилцааны яам гарын үсэг зурж баталгаажуулж санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ олимпиад цаашдаа зөвхөн ЕБС-ийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулагдахаас гадна хилийн чанадад суугаа Монгол иргэдийн хүүхэд багачуудад тэдний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тохирсон, Эх түүх зан заншлаа судлах хүсэл эрмэлзлэлийг төрүүлсэн олимпиад болж өргөжинө гэдэг найдаж байна.

 

Мөн Монголын бахархалт түүх, зан заншлыг мэдээллийн технологийн дэвшлээр илэрхийлсэн зорилтот уралдаан болгох талаар бид хамтран ажиллахаар болсондоо бид нэн таатай байна гэж ГХЯ-ны сайд Ц. Мөнх-Оргил Олимпиадад оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ онцлон тэмдэглэсэн байна. Энэ олимпиадын шагналын сан их өндөр байлаа