Kumoh National Institute of Technology

Kumoh National Institute of Technology
ШУТИС болон БНСУ-ын Кумогийн Үндэсний Технологийн Их Сургуулийн (Kumoh National Institute of Technology)  хооронд 2010 онд байгуулсан  хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн  бакалаврын сургалтанд суралцаж буй оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлээр 1 улирал суралцаж,  кредитийг дүйцүүлэн тооцох боломжтой болсон. Сургалтын төлбөр, байр болон өдрийн гурван удаагийн хоолны зардлыг Кумогийн Үндэсний Технологийн Их Сургууль хариуцдаг бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд 4 оюутан хамрагдсан байна.
 
Тавигдах шаардлага: /Хүлээн авагч сургуулийн шаардлагаар өөрчлөлт орж болно/
  1. Тэтгэлэгт зөвхөн ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтанд  2-оос доошгүй улирал суралцсан байх
  2. Оюутны нийт суралцсан хугацааны голч дүн нь 3.0 ба түүнээс дээш байх
  3. Солонгос хэлний TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй  байх эсвэл Англи хэлний олон улсын шинж чанартай (TOEFL,  IELST гэх мэт) шалгалтыг  зохих түвшинд амжилттай өгсөн байх (оноог хавсаргах)
Бүрдүүлэх материал: /Хүлээн авагч сургуулийн шаардлагаар өөрчлөлт орж болно/
  1. Суралцагчийн сурч буй сургуулийн тодорхойлолт
  2. Оюутны суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт, голч 3,2-оос дээш байх
  3. Aнкет
  4. Суралцагчийнсуралцаххугацаандааамжилттайоролцсонуралдаантэмцээнүүдийншагнал, урамшууллынбатламж
  5. Гадаад паспортын хуулбар