link
2016 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Стратегийн технологийн олон улсын ээлжит XI форум (IFOST) ОХУ-ын Новосибирскийн технологийн их сургууль дээр зохион байгуулагдаж ЭХС-ийн профессор, IFOST хорооны гишүүн академич Д.Содномдоржоор ахлуулсан ШУТИС-ийн 22 багш, судлаачид оролцлоо.
Энэхүү форум нь бүс нутгийн хэмжээнд инженер, технологийн чиглэлээр жил бүр аль нэг гишүүн их сургууль дээр зохион байгуулагддаг олон улсын нэр хүнд бүхий томоохон эрдэм шинжилгээний хурал бөгөөд энэ удаагийн хурлыг IFOST-ийн 10 жилийн ойд зориулсан байна. ШУТИС тус форумд 2006 оноос гишүүн сургуулиар нэгдэн орсон бөгөөд 2007, 2013 онуудад уг форумыг өөрийн сургуульд амжилттай зохион байгуулж байсан юм.
Энэ жилийн форумд ШУТИС-ийн багш, судлаачдын 79 эрдэм шинжилгээний өгүүлэл илгээгдсэнээс 49 өгүүлэл хүлээн зөвшөөрөгдөн олон улсын IEEE мэдээллийн санд (http://ieeexplore.ieee.org/Xplore/home.jsp) бүртгэгдсэн байна.
Ирэх жилийн ээлжит IFOST-ийн XII форумыг БНСУ-ын Улсаны их сургууль дээр 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School