link
ШУТИС-ийн Ректор Б.Очирбат хоёр сургуулийн хамтарсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлийн 2+2 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Шанхайн ШУТИС-ийн проректор Zhao Ming, Гадаад харилцааны дэд захирал Su Mingxu, хөтөлбөр хариуцсан Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн Проф. Ge Bin болон холбогдох багш нарыг хүлээн авч уулзав.
Тус уулзалтанд Проректор Х.Энхжаргал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Ууганбаяр, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөтөлбөр хариуцсан дэд проф. Б.Энхжаргал, Цахилгаан техникийн салбарын эрхлэгч Ч.Нацагдорж, Хэлний боловсролын сургуулийн хятад хэлний тэнхмийн эрхлэгч Б.Чойжилмаа нар байлцлаа.
Хамтарсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлийн 2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд оюутнуудын сурлагын голч дүн, хятад хэлний шалгалтын түвшин жилээс жилд сайжирч байгааг онцлон тэмдэглэж, оюутнуудын төгсөлтийн ажил, курсын ажил зэргийн удирдагч нарыг багш нар хэрхэн удирдах болон мэргэжлийн багш нарыг харилцан солилцох, залуу багш нарын мэргэжлийг дээшлүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын дараа Шанхайн ШУТИС-ийн төлөөлөгчид, багш нар энэ хичээлийн жилд очиж суралцах оюутнуудтай уулзсан болно.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School