link

“Хамтдаа чихрийн шижин өвчинд анхаарлаа хандуулцгаая” сэдэвт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
2016-11-22 02:13

Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан нийт багш, ажилчид оюутнууддаа “ХАМТДАА ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИНД АНХААРЛАА ХАНДУУЛЦГААЯ” сэдэвт өдөрлөгийг ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 09:00 цагаас 13:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг  ШУТИС-ийн “Эрүүл мэндийн төв”, “Шим тэжээл судлалын төв”, “Оюутны хөгжил үйлчилгээний алба” хамтран 5 өртөөт үйл ажиллагаа явууллаа.

Тус өдөрлөгт БАС, ЗАА, ГУУС, ҮТС, ЭХС, ХШУС, ГХИ багш ажилчид – 163, оюутан – 27  нийт 190 хүн хамрагдсан. Тус өдөрлөг нь дараах 5 өртөөгөөр явагдсан болно. Үүнд:

1-р өртөө: Антропометрийн үнэлгээ /Бүртгэл, биеийн өндөр, жин, бэлхүүсний тойрог хэмжих, БЖИ тодорхойлох, Сахар хэмжих/

2-р өртөө: Эрсдэлээ үнэлцгээе / Артерийн даралт хэмжих, эрсдэлийг тодорхойлох, ЧШ зөвлөгөө өгөх/

3-р өртөө:  Зөвлөгөө авцгаая /  Хоол, шим тэжээлийн зөвлөгөө өгөх, Эрсдэл өндөртэй хүмүүст цусан дахь холестерол, триглицерид, ИНЛП, БНЛП тодорхойлох/

4-р өртөө: Зохистой хооллоцгооё / Үзэсгэлэн/

5-р өртөө: Хамтдаа тэмцэцгээе /Хөгжөөнт тоглоом/

 ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ

 ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools