link
2016-11-11-нд ШУТИС-МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар болон Nomadays старт ап компанитай хамтран мэдээллийн технологиор сурч, ажиллаж байгаа, ажил хайж байгаа оюутан залууст зориулан “Орчин үеийн софтвер архитектурын чиг хандлага” сэдэвт нээлттэй семинар зохион байгууллаа.
Уг семинараар Nomadays-ийн залуус орчин үеийн софтвер архитектурын чиг хандлага, microservices software architecture тухай илтгэл тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Мөн төгсөж байгаа оюутнуудад ажлын байрыг хэрхэн сонгох талаар илтгэл тавьж, зөвлөгөө өглөө.
Nomadays нь гаднын хөрөнгө оруулалттай старт ап компани бөгөөд програм хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллах сонирхолтой залуусыг ажилд авч байгаа ба та сонирхож байвал доорх видеон дээрх хаягаар холбоо барина уу.
Энэхүү семинарт илтгэл тавьж, зохион байгуулалцсан Nomadays старт ап компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Билгүүн болон үүсгэн байгуулагч Ц.Мягмарсүрэн, А.Цэнд нарт талархсанаа илэрхийлье.
ШУТИС-МХТС-Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School