link

‘Motivation, Communication and Creativity: Teaching ESP to University Students’ сэдэвт олон улсын ЭШ-ний бага хурал зохион байгууллаа
2017-01-25 17:48

2017 оны 1 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ШУТИС-ийн ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхимээс ‘Motivation, Communication and Creativity: Teaching ESP to University Students’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, семинар хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.

Энэ өдрүүдэд тус хурлын хүрээнд судалгаа, практикт тулгуурласан илтгэл, ханын илтгэл, мэргэжлийн англи хэл заах арга зүйн семинар хэлэлцүүлэг явагдаж, МУИС, МУБИС, ХААИС, ХУИС, СЭЗИС, Отгонтэнгэр, Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль, Эрхүү хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар оролцлоо.

 Тус хурлыг АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албатай хамтран зохион байгуулсан бөгөөд АНУ-аас БНХАУ-ын их, дээд сургуульд англи хэл зааж буй мэргэжилтэн багш Кэвин Спрэй, Хидер Смит нар оролцож англи хэл заах аргын сонирхолтой семинар хэлэлцүүлэг явууллаа.

Эдгээр арга хэмжээнд оролцсон их, дээд сургуулийн 150 багшид сертификат олгон, хурлын илтгэлүүд болон ханын илтгэл, семинарын хураангуйг  ГХИ-ийн “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлийн 2017 оны №11 дугаарт (ISBN 978-9997-869-8-4) хэвлэн олон нийтэд хүргэлээ.

АНУ-ын мэргэжилтэн багш нарын семинарын эх материал ШУТИС-ийн вэб хуудас www.must.edu.mn  дахь АНГЛИ ХЭЛНИЙ АКАДЕМИ-ийн цахим номын санд тавигдана. 

Affiliated schools