link
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв(МСҮТ) “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж хамтарч ажиллах сургалтын гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд тус компанийн нийт хүнд машин механизмын оператор, засварчдад зориулсан мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 1 дүгээр сарын 25-аас 3 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулж сургалтын төгсгөлд ажилчдын түвшиг тогтоохоор төлөвлөн ажиллаж байна.
Тус сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэс, хүнд машин механизмын техник ашиглалтын найдвартай ажиллагаа, оператор, засварын гарын авлага ашиглах, засвар, техник үйлчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт технологи, гидравлик системийн эд анги шалгах, аюулгүй ашиглах, гидравлик системийн ажлын шингэний бохирдол зэрэг сэдвээр онолын хичээл үзэх юм.
Үнэлгээний баг мэргэшлийн түвшин тогтоох онолын шалгалтыг МехТС-ийн МСҮТ-д, ур чадварын шалгалтыг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайд зохион байгуулна.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School