link
Их дээд сургуулийн менежментийн багш нар, бизнесийн байгууллагын удирдах албан тушаалтан, менежерүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий ПҮДА БАГШИЙН ХИЧЭЭЛ-V сургалт 2017.01.28-29 –ний амралтын өдрүүдээр RED ROCK RESORT -д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Жил бүр уламжлал болон явагддаг сургалтын V дахь удаагийн сэдэв “Байгууллагын удирдлагын зохион байгуулалтын түлхүүр асуудлууд” байлаа. Сургалтанд ШУТИС-БАТС, ШУТИС-БУХС, МУИС-БС, ХААИС-ЭЗБС, ХААИС-АБС дархан, СЭЗИС, МАНДАХ БҮРТГЭЛ, ЦЭЦЭЭ ГҮН, СЭРҮҮЛЭГ, ОТГОНТЭНГЭР, ЭТҮГЭН гэсэн нийт 11 их дээд сургуулийн 34 багш оролцсон ба үндсэн багшаар Доктор профессор Х.Пүрэвдагва, зочин багшаар Витафит группын захиргаа, хүний нөөц хариуцсан захирал магистр Д.Анхзул, докторын ажлын толилуулгыг ШУТИС-ийн БУХС-ийн дэд захирал доктор Д.Ганбаатар, ахлах багш доктор М.Заяа, доктор О.Тамир нар уригдан явууллаа.
Мэргэжлийн ахисан түвшний мэдлэг, арга зүйд суралцах, бусадтайгаа мэдлэгээ хуваалцах, харилцан туршлага солилцох, харилцаа холбоогоо өргөжүүлэх зэрэг олон үр өгөөжийг олгодог дээрх сургалтанд хамрагдагчдын тоо жил бүр нэмэгдэж хүрээгээ тэлсээр байгаа билээ.
ШУТИС-БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
УЛААНБААТАР- 2017
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School