link
ШУТИС-ийн оюутны химийн олимпиадыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж амжилттай сайн оролцож байр эзэлсэн оюутнуудад ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч П.Мөнхбаатар болон тус салбарын багш нар оролцож шагнал гардууллаа. Олимпиадад “А” болон “Б” бүлгийн тэмцээнд бүрэлдэхүүн сургуулийн нийт 86 оюутан оролцов.
“Б” бүлгийн тэмцээнд аналатик химийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан Э.Наранцэцэг 1-р байр, хими технологийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Уртнасан 2-р байр, хими технологийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Мичидмаа 3-р байр, “А” бүлгийн тэмцээнд химийн инженерчлэлийн ангийн 1-р дамжааны оюутан Ц.Тэгштулга 1 байр, ЭХС-ийн 1-р дамжааны оюутан Б.Батзаяа 2-р байр, химийн технологийн ангийн 2-р дамжааны оюутан Ц.Барсболд 3-р байрыг тус тус эзэлж амжилттай оролцлоо.
ШУТИС- ийн химийн олимпиадад оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School