link
"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Мишээл экспо" төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, “Боловсролын зээлийн сан”-гийн захирал П.Лхагвасүрэн, их, дээд сургуулийн удирдлагууд оролцов.
Үзэсгэлэнд ШУТИС-ийн СБЧА, ОХҮА, бүрэлдэхүүн 8 сургууль, 1 институт, Коосэн технологийн сургууль, ИТДБТөсөл, Ахлах сургууль нийт 60 гаруй багш, хичээлийн туслах ажилтан, сургалтын мастер, 20 гаруй оюутан залуусын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо. Үзэсгэлэнд нийт 60 м2 талбайд 90 гаруй төрлийн бүтээлээр оролцож, ШУТИС-ийн нэгдсэн элсэлтийн сэтгүүл 2400, танилцуулга 2800, бүрэлдэхүүн сургууль тус бүрийн танилцуулгыг ЕБС төгсөгчдөд тараан, танилцуулан сурталчиллаа.
БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэн яармагт Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкнууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож байна. Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах тухай мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгчээ.
Түүнчлэн "Боловсролын зээлийн сан", арилжааны банкнуудын хамт “Мишээл экспо” төвд ажиллаж, тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллээр хангах зэрэг тал бүрийн арга хэмжээ зохион байгуулсан байна.
Боловсролын шинэчлэл 2017 үзэсгэлэнд амжилттай оролцсон нийт бүрэлдэхүүн сургуулийн багш, хамт олон, оюутан залуус та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.
Сургалтын бодлого, чанарын алба
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School