link

ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн 4 оюутан Күнзийн институтийн тэтгэлэгээр магистрт суралцах эрх авлаа
2017-04-27 20:22

МУИС-ийн Күнзийн институтээс 5 төрлийн тэтгэлгийн шалгалтыг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр улсын хэмжээний хятад хэл суралцагч оюутан, залуусын дунд зохион явууллаа. Үүнд: 4 долоо хоногийн сургалт, 1 улирлын сургалт, 1 хичээлийн жилийн сургалт, бакалаврын түвшний  сургалт болон магистрын түвшний сургалт  болов.

Энэхүү шалгалтын “Хятад хэлний олон улсын боловсрол судлалын магистр”-ын сургалтын шалгалтанд нийт 11 оюутан тэнцснээс ШУТИС-ийн ГХИ-ийн АСТ-ийн хятад хэлний ангийн Ө.Дэмбэрэл, Х.Бямбасүрэн, Э.Лхагвасүрэн, М.Лхагвадолгор гэсэн 4 оюутан тэнцэж 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-д тэтгэлгээр суралцах эрхийг хүртжээ.

Улсын хэмжээнд явагдсан энэхүү том шалгаруулалтад ШУТИС.ГХИ-ийн 4 оюутан тэнцсэн нь маш том амжилт юм. Энэ нь тус сургуулийн хятад хэлний сургалт хэр түвшинд явагдаж байгаагийн нэг том илрэл мөн.

Шалгалтанд тэнцсэн оюутнууд болон АСТ-ийн хятад хэлний багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.   

Гадаад хэлний институт

Affiliated schools