link

“Оюуны өмч, түүний эрх зүйн өнөөгийн байдал” сэдэвт сургалт зохион байгуулав
2017-05-03 19:09

Эрдэм шинжилгээний албанаас дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан багш, судлаачидад зориулан “Оюуны өмч, түүний эрх зүйн өнөөгийн байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтыг оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “IP Consulting” ХХК-ийн захирал Д.Дэлгэрцоо болон БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Лхагвадорж нар удирдан явууллаа. Тус сургалтаар оюуны өмчийн төрөл хэлбэр, оюуны өмчөө хамгаалуулах ач холбогдол, аж үйлдвэрийн өмч болон зохиогчийн эрх, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалтын талаарх ойлголт тэдгээрийг зохицуулж буй эрх зүйн байдлыг практикт тулгуурлан тайлбарласан үр дүнтэй сургалт болов.

Мөн түүнчлэн улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журмыг дэлгэрэнгүй танилцуулж багш судлаачид журамтай холбоотой санал бодлоо солилцсон юм.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools