link
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Сэргээгдэх эрчим хүч” клуб нь 2006 онд байгуулагдаж жил бүр тус клубийн нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр суралцдаг нийт оюутан, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, онол практикийн мэдлэг, дадал эзэмшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн эрдэм шинжилгээний IV бага хурал 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн материалууд нь өмнөх жилийн өгүүллүүдтэй харьцуулахад судалгааны ажлын цар хүрээ, тооцоо, хэмжилтийн үр дүнг илүү боловсронгуй болгосон практик ач холбогдолтой байв.
Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС, “Хүрээ” МТДС сургуулиудын оюутан, залуу судлаачдаас бүрдсэн нийт судалгааны 12 илтгэл, 4 бүтээл эцсийн шатны шалгаруулалтад оролцсон юм.
Шилдэг гурван илтгэл, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулж байр эзлүүлснээс:
Илтгэлийн төрөлд:
I байранд: МУИС-ийн ХШУИС-ийн Цаг уур-3 ангийн оюутан Н. Нандинцэцэг-ийн “Монгол улсын их сургуулийн хүлэмжийн хийн ялгаруулалт, түүнийг бууруулах боломж”сэдэвт илтгэл,
II байранд: ХААИС-ийн ИТС-ийн Цахилгаан хангамж-4 ангийн оюутан Д.Оюунбаяр “Сендвичэн дээврийг ашиглаж нарны коллектор хийж, туршсан дүн” сэдэвт илтгэл,
III байранд: ШУТИС-ийн ЭХС-ийн СЭХ-4 ангийн оюутан Г.Тэлмэн-ийн “Босоо тэнхлэгтэй бага чадлын салхин сэнсний роторын дизайн” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Бүтээлийн төрөлд:
I байранд: Хүрээ МХТДС-СЭХ-4 ангийн оюутан Ц.Балжинням-ийн “Босоо тэнхлэгт салхин турбин” сэдэвт ажил,
II байранд: ШУТИС-ийн ЭХС-ийн СЭХ-4 ангийн оюутан Г.Номин-Эрдэнэ А.Амартүвшин нарын “Хоёрдогч түүхий эд ашиглан хийсэн нарны парабол төвлөрүүлэгчтэй коллекторын хийцийн судалгаа” сэдэвт ажил шалгарлаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн ЭХС-ийн ахлах багш О.Бавуудорж, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн мэргэжилтэн Г.Үемаа, “Хүрээ” МТДС-ийн СЭХ-ний тэнхимийн багш Ж. Хишигсүрэн нар шүүгчээр ажиллаа.
"Сэргээгдэх эрчим хүч" клубийн нэрэмжит энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутан залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
“Сэргээгдэх эрчим хүч” клуб
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School