link

БНСУ-ын “Posco TJ park” сан ШУТИС-ийн 10 оюутанд тэтгэлэг гардууллаа
2017-05-30 00:32

ШУТИС, БНСУ-ын “POSCO TJ PARK” сан 2013 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж ШУТИС-ийн шилдэг 10 оюутанд 700 ам.долларын тэтгэлэг жил бүр олгож байхаар болсон билээ. Энэхүү гэрээний хүрээнд “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэг гардуулах ёслол ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж өндөрлөлөө. Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал,  Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв  нар оролцож тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг, сертификатыг нь гардуулан өглөө.

Дээрх 7 жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор 60 орчим оюутанд 69,000,000 орчим төгрөгийн сургалтын төлбөрийн  тэтгэлгийг олгосон байна.

Шалгарсан оюутнууд:

Овог

Нэр

Сургууль

Курс

Үргэлжлүүлэн хамрагдаж буй оюутнууд

1

Лхагвадорж

Баярмагнай

БУХС

2

2

Лхагвасүрэн

Энхзул

ЭХС

3

3

Чинбат

Пүрэвжав

ДаТС

4

4

Батбаатар

Энхжин

ЭХС

4

Шинээр хамрагдсан оюутнууд

5

Даваахүү

Даваадэлгэр

МХТС

1

6

Нямхайнямба

Дэлгэрсүрэн

ҮТС

1

7

Хүүхэнбаатар

Хүрэлсүх

БАС

2

8

Сүхбаатар

Пүрэвдулам

ГУУС

3

9

Даваа

Галт-Очир

МХТС

3

10

Ганбат

Буянбаатар

МеТС

3

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Affiliated schools