link
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш Д.Энхбаяр Испанийн Барселон хотын Каталуний политехникийн их сургуульд 2017 оны 6 дугаар сарын 21-нд “Water resources assessment in cold regions: the Upper Tuul River basin, Mongolia” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалж тус сургуулийн докторын зэрэгтэй багш нарын тоог нэгээр нэмлээ. Докторын судалгааны ажлын удирдагчаар олон улсын Дарсийн медальтан, хан хүү Султан Бин Абдулазийн олон улсын усны шагналтан Хисүс Каррера ажиллаж, судалгааны ажлаар хүйтэн уур амьсгалтай газар нутгийн газрын доорх усны тэжээмжид усны уурын диффузийн үзүүлэх нөлөөг загварын аргаар тооцсон. Докторын хамгаалалтад Монгол талын удирдагч ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг оролцон мөн тус сургуульд “Монгол орны газрын доорх усны судалгаа” сэдвээр илтгэл тавив.
Д.Энхбаяр докторын ажлаа хамгаалж буй байдал
Хамгаалах зөвлөл болон удирдагч нартай цуг
Шинэхэн доктор Д.Энхбаяр багшдаа хамт олноос нь эрдмийн ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School