link
2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.
1. Бүртгүүлэх хугацаа: 09.28 (Пүрэв) - 10.05 (Пүрэв)
2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 3 хүн
- Монгол улсын харьяат иргэн
- 2018.03.01-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
- 25 нас хүрээгүй байх (1993.03.01-ээс хойш төрсөн иргэн)
4. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаар)
5. Холбоо барих
- БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Утас: 976-7007-1020, (E-mail) kormg_cul@mofa.go.kr
- БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн
Вэб хуудас (www.niied.go.kr) [English version – Korean Government Scholarship Students – Q&A, NOTICE]
kgspniied@korea.kr