link
Гадаад хэлний институтийн ГХО-хятад хэлний 2016-2017 оны хичээлийн жилийн зуны танилцах дадлагыг 2017 оны 06 дугаар сараас 8 дугаар 26 өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотын Шаньдун ШУТИС-тай хамтран амжилттай хийж ирлээ.
Танилцах дадлагад ГХИ-ийн ГХО-хятад хэлний ангийн 3, ЭХС-ийн цахилгаан хангамж, ЭТТА, СЭХ-ний 4 нийт 7 оюутан хамрагдав. Шаньдун ШУТИС-т дадлага хийх төлөвлөгөөний дагуу хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгч, хятад хэлний яриа, хэлзүй, үгийн сан, хятад уран зураг, хийн дасгалын зэрэг үндсэн хичээл үзэж судлав.
Хичээлээс гадна үзэсгэлэнт далайн эрэг, олимп зохион байгуулсан газар, Haier-ын үзэсгэлэн музей, сургуулийн музейг үзэж сонирхон хятад хэлний мэргэжлийн ангийн оюутнуудтай танилцаж, хамтран ажиллав.
ГХИ-ийн ГХО-хятад хэлний 2 дугаар курсийн оюутан М.Гандөш, Э.Ундрал нарын сургууль хоорондын солилцооны нэг жилийн хөтөлбөрт хамрагдан суралцахаар болов.
2016-2017 оны хичээлийн 6 дахь удаагийн хэлний дадлагаар оюутнууд өөрийн биеэр хятад орон, хятад хүн, хятад хэл, соёлтой танилцан хятад хэлний түвшингээ сайжруулан, зорилгоо амжилттай биелүүллээ.
Дадлага удирдсан АСТ-ийн багш Ц.Эрдэнэзаяа
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School