link

ШУТИС-д Болгар улсын Софи хотын Хими технологи металлургийн их сургуулийн төлөөлөгчид айлчиллаа
2017-09-28 18:07

ШУТИС Болгар улсын Софи хотын Хими технологи металлургийн их сургуультай 2010 оноос хамтран Эразмус Мундус төсөл дээр ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор ШУТИС-ийн нийт 10 гаруй профессор багш нар, оюутнууд Эразмус төслийн солилцооны хөтөлбөрт хамрагдан ХТМИС-д ажиллаж суралцсан байна. Болгар улсын Софи хотын Хими технологи металлургийн их сургуулийн ректор М.Георгиев, гадаад харилцааны газрын дарга Р.Бечева нар Эразмус + ПАВЕР төслийн шугамаар Монголд хүрэлцэн ирж мөн ШУТИС-д айлчиллаа.

Хамгийн анхны хамтын ажиллагаа нь Эразмус Мундус ОМС хөтөлбөрийн 2010 онд бакалавр, магистр, докторын зэрэг олгодог сургалтуудад залуу багш, оюутнуудыг хамруулснаар эхэлсэн бол 2015 онд хоёр сургуулийн захирлууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн юм. ХМТС-ийн төлөөлөгчдийг ШУТИС-ийн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Уулзалтад тус сургуулийн Антарктид судлалын төвийн эрхлэгч Л.Дүгэржав, ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох, ПАВЕР төслийн зохицуулагч Ц.Сарантуяа нар байлцлаа.

Affiliated schools