link
ШУТИС-ийн ОСҮА нь Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран 2017-2018 оны намрын төгсөгч оюутнууддаа зориулан “Сайн байна уу амьдрал минь”, “Ажлын ертөнц рүү алхан орох үе”, “Ажилдаа эзэн болох нь” зэрэг маш сонирхолтой сэдвүүдийн хүрээнд цуврал сургалтуудаа зохион байгууллаа. Уг сургалтуудыг Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн тэргүүн, сургагч багш Ш.Сосорбарам, Сургалтыг Хөгжлийн хөтөч ТББ-ын тэргүүн, зөвлөх багш Д.Байгальмаа нартай хамтран төгсөгч оюутнууддаа хүргэлээ.
“Сайн байна уу амьдрал минь” сургалтаар төгсөгч оюутнууддаа сургуулиа төгсөхөөс өмнө ажлын байранд өөрийгөө хэрхэн бэлтгэх, ажилд орох анкет, өргөдөл бөглөх, ажлын ярилцлагад бэлтгэх, хөдөлмөрийн гэрээ хийх, ажлын байранд дасан зохицох зөвлөгөө мэдээлэл өгсөн бол “Ажлын ертөнц рүү алхан орох үе”, “Ажилдаа эзэн болох нь” сэдвээр ажилд орсны эхний 3 сар та юу хийх ёстой вэ?, шинэ ажилтнууд ажилдаа тохирдоггүй буюу ажлаас халагддаг шалтгаан, насанд хүрэгчдийн хариуцлага, хууль дүрэм баримтлах, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах сэдвүүдээр асуулт хариултын зарчмаар явагдлаа.
Уг сургалтад 2017 оны 9-р сарын 22 нд БАС, ГУУС, ҮТС, ХШУС, ЭХИС-ийн төгсөх ангийн 108 оюутан, 9-р сарын 27 нд МИС-ийн 148 оюутан, 10 сарын 4 нд БУХС-ийн 102 оюутан, мөн 11 сарын 2 нд БУХС-ийн 61 оюутан нийт 419 оюутан төгсөх ангийн оюутнууд хамрагдлаа.
Онцлон хэлэхэд сургалтад идэвхтэй оролцсон оюутан залуучууд, зохион байгуулахад туслалцаа үзүүлж бүх төгсөгчдөө хамруулсан МТС-ийн дэд захирал Ж.Хашбат болон бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралууддаа талархал илэрхийлье.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School