link
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь Жи Си Ар Монголиа ХХК нь нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их дээд сургуулиудад Барилгын инженер, Цахилгааны инженер, Уул уурхайн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдын сурч хөгжих боломжийг дэмжин, улмаар компанийнхаа ирээдүйн боловсон хүчнийг сонгож, бэлтгэхэд оршино.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль Барилгын инженерийн салбарын Иргэний ба үйлдвэрийн барилгын 4-р дамжааны оюутан Н.Алтайсайхан, Г.Саруул, Т.Бадрал, Ч.Мижиддорж нар хамрагдлаа. Тэтгэлэг нь 1 жилийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцахаас гадна дадлага хийх ажлын байраар хангаж байгаагаар онцлог юм.
Тэтгэлгийн сурталчилгааг Барилга архитектурын сургуулийн албан ёсны веб хаягаар дамжуулан сурталчилсан бөгөөд 70 гаруй оюутан материалаа өгч өрсөлдөв.
Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад хандан БАС-ийн захирал Э.Нинжгарав талархлын үг хэлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Жи Си Ар Монголиа компанийн захирал Б.Жонон оюутнуудад хандан идэвхтэй суралцахыг хүсэж цаашид тус компанитай хамтран их зүйл бүтээхийг хүсэн ерөөлөө.
ШУТИС БАС нь хамтран ажилладаг байгууллага компаниудтайгаа идэвхтэй үйл ажиллагаа өргөжүүлэн оюутнуудынхаа сурах идэвхийг цаашид ч үргэлжлүүлэн ажиллахдаа таатай байх болно.
“Жи Си Ар Монголиа” ХХК нь Монголын “Говь Инфрастракчер Партнерс ХХК”, Австралийн “Clough”, болон “RUC Mining” компаниудын хамтарсан нэгдэл юм. Жи Си Ар Монголиа ХХК нь уул уурхайн барилга угсралт, дэд бүтэц, инженерчлэл, худалдан авалт, ложистик, төслийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School