link
ШУТИС-ийн БУХС-ийн Технологийн менежментийн салбараас санаачлан ЖДБ-ийн хөгжил, ХХМТ-ийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, семинаруудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.
Энэ удаа ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль ба Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан “Бизнесийн технологи – 2018” Жижиг дунд бизнес болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн онол практикийн хурал 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Баасан гарагт МҮХАҮТ-ийн 506, 507 тоот танхимуудад амжилттай болж өнгөрлөө.
Тус хурлаар ЖДБ ба ХХМТ-ийн хоорондын уялдаа холбоо, зохион байгуулалтын хэлбэрүүд болон эдийн засаг менежментийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрээр үнэлэгдэх хөгжлийн шинэ шийдэл, орчин үеийн чиг хандлага зэрэг асуудлаар их, дээд сургууль, төрийн байгууллага, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан.
“Бизнесийн технологи – 2018” хуралд ХХААХҮЯам, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, ХХМТГазар, ХХЗХороо, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, МҮХАҮТанхим, Монголын үндэсний маркетингийн холбоо, УБТЗам, ШУТИС-МХТС, БАТС, БуХС, Гарааны бизнесийг дэмжих “Старт-ап маркетинг спейс”, “Старт-ап монголиа”, “Технож” инкубатор төв, Ай Ти Зоне ХХК, Скайтел ХХК , Гарааны компани болох “Маяара” брэнд зэрэг байгууллагууд оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлууд, цаашид шийдвэрлэх боломжуудын талаар илтгэл тавилаа.
Хуралдааны үеэр төрийн байгууллага болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, Монголын ХХМТ-ийн салбар, жижиг дунд бизнесийн өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаарх бодлого, зөвлөмж гаргалаа.
Мөн хуралд ирүүлсэн бүтээлүүд нь БУХС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургуулиас эрхлэн гаргадаг “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэнэ.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School