link
ШУТИС-ийн ХШУС-д хэрэгжиж буй “Химийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөрт Үр Дүнд Суурилсан Сургалтын (CDIO) стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд тохижуулсан идэвхтэй сургалтын танхимыг нээх арга хэмжээ 2018 оны 02-р сарын 08-ны өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, дэд захирал А.Сарнай, эрдэмтэн нарийн бичгийн дарга В.Өлзийбаяр, химийн инженерчлэлийн салбарын зөвлөх профессор Б.Бямбагар, математикийн тэнхимийн эрхлэгч Ц.Жаргалсайхан болон химийн салбарын профессор багш нар оролцлоо.
ШУТИС-д химийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн баяраар 1997-2017 оны нийт төгсөгчдийн хандивласан санхүүжилтээр Блок-202 тоот өрөөг засварлан тохижуулав. Уг танхим нь Үр Дүнд Суурилсан Сургалтын (CDIO) стандартад нийцсэн зохион байгуулалт, oрчин, үйлчилгээг бүрдүүлсэн идэвхтэй сургалтын танхим болж чадлаа.
Блок 202 лекцийн танхимын өмнөх байдал Блок 202 идэвхтэй сургалтын танхим
Идэвхтэй сургалтын өрөөг тохижуулахад хандив өгсөн 1997-2017 оны нийт төгсөгчид болон тохижуулах ажиллагааг дэмжиж ажилласан ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбарын хамт олондоо талархал илэрхийлж, эрдэм номын үйлс тань арвижин дэлгэрэхийг хүсэн ерөөе.
ШУТИС.ХШУС.Химийн Инженерчлэлийн салбар
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School