link

“ABU РОБОКОН-2018” үндэсний роботын аварга шалгаруулах тэмцээнд ЭХС-ийн “Эрчим1” баг ялалт байгуулж үндэсний аварга боллоо
2018-04-20 00:07

Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын тэмцээн 2018 оны 4 сарын 18-нд Буян-Ухаа спортын ордонд 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Монголын их дээд сургууль, коллежийн 16 баг өрсөлдсөнөөс Эрчим хүчний сургуулийн Б.Нямбаяр багштай “Эрчим – I” баг үндэсний аваргаар шалгарч Вьетнам улсын Нин Бин хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор боллоо. ШУТИС-иас МХТС-ийн “High-Tech”, “Lion Robo”, МеХТС-ийн “ProMech1”, “ProMech2”, ЭХС-ийн “Эрчим-I”, ҮТС-ийн “Спарклин”, ШУТИС-Коосэн технологийн коллежийн  “Коосэн-1”,“Коосэн-2” гэсэн  8 баг оролцлоо. Шигшээ тоглолтод МУИС-ийн “Монгол робот”, “Робот” багууд “Эрчим-I”, “ProMech1” багуудтай таарснаас “Эрчим-I” өрсөлдөгчөө “13-14” буюу онооны давуугаар ялалт байгуулсан бол “ProMech1” өнгөрсөн жилийн аварга “Монгол робот” багийг цэвэр ялалтаар хожиж аваргын төлөө шалгарсан юм. Аваргын төлөөх тулаанд “Эрчим-I”  “ProMech1” багийг тоглолтын 1 минут 32 секундэд цэвэр ялснаар ийнхүү үндэсний аварга багаар тодорлоо.  Энэ жилийн тэмцээнийг “Оюу толгой” ХХК ивээн тэтгэж оролцсон юм.

Тэмцээний нээлтэд МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Д.Одгэрэл, “Оюутолгой” ХХК-ий Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш.Байгалмаа, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, МехТС-ийн Д.Цолмонбаатар, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав нар оролцлоо.

“Эрчим-I” үндэсний аварга баг

 “ProMech1” баг хоёрдугаар байр

Тэмцээний онцлох багаар хэсгийн тоглолтонд цэвэр ялалтын тоглолт үзүүлсэн “Коосэн-2” баг

Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Механик тээврийн сургуулийн ПроМеч багийн хөгжөөн дэмчигчид шалгарав.

Affiliated schools