link
Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль хамтын ажиллагааны санамж бичигт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Санамж бичигт ШУТИС-ийн ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны дэд тэргүүн Р.Ганжуур нар гарын үсэг зурлаа. Эрчим хүчний салбарыг улс орны тэргүүлэх салбар болгон эрчимтэй хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор олон улсын стандартууд, орчин үеийн шаардлагуудад нийцсэн шинэ техник технологийг нэвтрүүлэх болон нутагшуулах, эрчим хүчний инженерүүдийн мэргэжлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг, мэргэжил, ур чадвар, боловсролыг тогтмол дээшлүүлэх, сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцож хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Мөн салбарын инженерүүдийн болон багш нарын мэргэжил боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр дотоодын болон олон улсын сургалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, инженерүүдийн ололт, амжилт, ажил амьдралын туршлагыг залуу, дунд үеийн инженерүүдэд эзэмшүүлэх зорилгоор "Монголын эрчим хүчний Шилдэг 100 инженер" буланг "Эрчим хүч & Engineering" сэтгүүлд нээж хамтран тогтмол ажиллуулах юм.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School