link

Азид хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авлаа.
2018-05-29 18:18

Азид хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авлаа.

Монголын Мэдээлэл Технологийн Үндэсний Паркаас Азийн 12 оронд  хүлээн зөвшөөрөгдсөн Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг шалгах IT PASSPORT шалгалтыг 2018 оны 03 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Энэ шалгалтанд Монгол улсын хэмжээнд нийт 35 хүн орсноос 20 хүн тэнцэж, Монгол улс 60%-тай шалгагдсан бөгөөд анх удаагаа Ази тивд II байр эзэллээ.

Энэхүү IT PASSPORT шалгалтанд Е-Нээлттэй Институтийн ахлах багш Г. Эрдэнэчимэгийн “U.IT101 Мэдээллийн технологийн хэрэглээ 1”  хичээлийг сонгон суралцсан I курсын 22 оюутан орсноос 17 оюутан тэнцэж Азид хүлээн зөшөөрөгдсөн сертификат гардан авлаа.

Улс бүрээс шалгагдсан шалгуулагчдаас хамгийн өндөр оноо авсан 3 шалгуулагчдад өгдөг тусгай сертификатыг ЕНИ-ийн багш П.Энхтайван, Ч.Ганбаатар, Механик инженерийн хамтарсан хөтөлбөрийн I курсын оюутан М. Мягмарсүх нар хүртсэн амжилтыг тэмдэглэхэд таатай байна.

IT PASSPORT шалгалтанд тэнцсэн нийт оюутнууддаа цаашдынх нь сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсье. 

Affiliated schools