link
Германы Эрдмийн Солилцооны Албаны - DAAD –ын “ Хамтын ажиллагааны хөгжил, бүс хоорондын хөтөлбөрүүд, хэлтсийн дарга Др.Штефан Бийнефелд тэргүүтэй төлөөлөгчид ШУТИС-д хүрэлцэн ирж хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцлээ. Уулзалтад ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан оролцов.
Мөн ШУТИС-ийн ХБНГУ-д суралцсан профессор багш нарын төлөөлөл оролцож, судалгааны ажлын чиглэлүүдээ танилцууллаа. ШУТИС-ийн болон Холбооны Бүгд Найрамлах Герман Улсын их , дээд сургуулиуд, Германы Эрдмийн Солилцооны Алба хоорондын хамтын ажиллагаань олон жилийн уламжлалтай билээ. DAAD, DFG Германы Эрдмийн Солилцооны Алба, Германы Судалгааны Нийгэмлэгийн тэтгэлэгээр ШУТИС-ийн багш нар ХБНГУ-д магистрантур, докторантурт суралцан, урт богино хугацааны хөтөлбөрт хамрагдан хамтарсан төслүүд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Уулзалтын үр дүнд хамтын ажиллагааны цаашдын чиглэлээ нарийвчлан тодруулж , улам нягтруулах шаардлага байгааг харилцан зөвшилцөв.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School