link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэв.
Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БМИҮЗ-ийн захирал Ж.Ариунболд, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Я.Наранцэцэг нар ШУТИС-ийн захирал Б.Очирбатад гардуулан өглөө.
Манай их сургууль 2016 оноос гурав дахь шатны Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд орох бэлтгэл ажлыг хангаж, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах комисс байгуулж, БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлэх хүсэлт гарган, гэрээ байгуулан ажилласан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ШУТИС-ийн Өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д хүргүүлж 2018 оны 03 сарын 14-16-ны өдрүүдэд БМИҮЗ-ийн шинжээчийн баг ШУТИС-д ажиллан, магадлан шинжлэх үйл ажиллагаа явагдсан.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School