link
ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн 2018-2019 хичээлийн жилийн шинээр элсэн суралцагчдийн тангараг өргөх ёслол 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ШУТИС-ийн хурлын зааланд боллоо. Коосэн технологийн коллеж 2013 оны 12 сард байгуулагдаж тав дах жилдээ 12 үндсэн багш, 3-н мэргэжлээр 5 курсын 150 орчим сурагчидтай үйл ажиллагаа явуулж байна.
2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн анхны 25 төгсөгч төгсөнө. Энэ хичээлийн жилийн намрын улиралд нийт 30 гаруй сурагч шинээр элсэн орж тангараг өргөлөө.
Мөн ШУТИС-ийн КООСЭН технологийн коллеж нь ирэх долоо хоногт Япон улсын засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгосон сургалтын хэрэгсэл тоног төхөөрөмжид суурилсан Механикын мэргэжлийн 2 лабораторийг нээж хичээл сургалтандаа хэрэглэх бэлтгэл ажлаа бүрэн хийж дуусгалаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Япон улсын элчин сайдын яам, JICA олон улсын байгууллагын ажилтанууд, ШУТИС-ийн удирдлагууд, Mонгол-Коосен сургуулийн захирал н.Сэргэлэн нар оролцлоо.
Тангараг өргөх ёслолын дараа тус Коосен технологийн коллежийн оюутнууд Япон улсад хийсэн дадлагын тайлан, ABU-ROBOCOM тэмцээнд оролцсон тухай мэдээллийг танилцуулав.
Гэрэл зургийг Марктенги, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Г.Ануужин
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School