link

Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр ШУТИС-ийн оюутнуудаас сонгон их дээд сургуульд суралцуулна
2019-03-15 04:06

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтныг бэлтгэх зорилгоор “Газрын тосны боловсруулалтын технологи” мэргэжлээр БНЭУ-д ШУТИС-ийн 1 ба 2-р курст суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулж суралцуулна. Тус улсад мэргэжил эзэмшиж ирээд шинэ байгуулагдах үйлдвэрт ажиллах гэрээ байгуулна.

Тавигдах шаардлага:

1. Англи хэлний түвшин өндөр байх, бэлтгэлгүй 2019-2020 оны намрын улирлаас шууд 1-р курст суралцана.

2. Голч дүн 2.8-аас дээш байх

3. Химийн хичээлийн мэдлэг сайн, уг хичээлийг гүнзгийрүүлэн судалсан байх

4. Англи хэлний шалгалтыг Энэтхэгийн элчин сайдын яамнаас зохион байгуулна.

5. Сонирхсон оюутнууд http://a2ascholarships.iccr.gov.in/home/niftList сайтаар Энэтхэгийн их дээд сургуулиудын мэдээлэлтэй танилцаж “Газрын тосны боловсруулалтын технологи” мэргэжлээр суралцах сургуулиа судлан сонгосон байх

6. Энэтхэгийн засгийн газрын тэтгэлгийн мэдээлэлтэй https://eoi.gov.in/ulaanbaatar/?6567?000 танилцсан байх

Бүртгэл:

ШУТИС-ийн 1-р байрны 118 тоот өрөөнд 3-р сарын 15-21-ний өдрийг дуустал 9-18 цагийн хооронд явагдана. Сонирхсон оюутнууд ШУТИС-ийн 1-р байрны 412 тоотоос болон ажлын 323659, гар 99035039-аар лавлана уу. Ш

УТИС, ХШУС, Химийн инженерчлэлийн салбар

Affiliated schools