link
“Инженер технологийн дээд боловсрол” MJEED төслийн дэд төсөл болох Коосэн загварын инженерийн боловсролыг нутагшуулах, дэлгэрүүлэх зорилгоор энэ удаа Японы Кисаразү Коосэн Технологийн Коллежийн дэд захирал Проф. Үчида.Х, дэд проф. Каэри-яма.М нар 2 сарын 26-наас ажлын 5 өдөр Улаанбаатар хот дах гурван Коосэн Технологийн коллежууд дээр Механикийн хөтөлбөрийг нутагшуулах, хичээл-дадлагын нөхцөл байдалтай танилцсан. Энэ удаагийн үйл ажиллагааны нэг нь энэхүү сургалт семинар юм.
2024 оны 1-р сард Японы Кисаразү Коосэнд очиж судалгаа, туршлага судалж ирсэн Механикийн багийнхан Монголын 6 Коосэн Технологийн Коллежийн багш нарт тайлан болгож сурч судалсан зүйлсээ танилцуулав. Японы Коосэн Агентлагаас 2017 оноос эхлэн сургалтдаа мөрдлөг болгож буй Загвар Цөм Хөтөлбөр буюу MCC (Model Core Curricullum) 2023-д Коосэнгоор бэлтгэх хүний нөөцийн дүр төрхөө тодорхойлохдоо: “Шинжлэх ухаан ба технологийг хэрэгжүүлж хэрэглээг хөгжүүлэн хүмүүс ба нийгмийн аз жаргалтай амьдралыг хөдөлгөгч хүний нөөц” (мэргэжилтэн гэхгүй хөрвөх чадвартай хүний нөөц) гэж тодорхойлон энэ дүр төрхийг илтгэх төгсөгчид байх ёстой 7 чадварыг хөгжүүлэхээр тусгаснаараа онцлог юм. Хэлэлцүүлгийн үеэр тулгамдаж буй гол асуудал бол “багшлах боловсон хүчний дутагдал” байсан ба үүнийг хэрхэн нөхөх талаар саналуудаа солилцов.
Монголын Коосэнуудын онцлог нь их дээд сургуулийг боловч практик сургалтын багш бэлтгэх, лабораторийн бааз сууриа бэхжүүлэх, 15 наснаас нь инженерийн боловсролыг сургахад багш нарын заах арга зүйн ялгаатай байдлыг ойлгуулах явдал чухал байгааг онцолж байв.
Механик инженерийн багийн ахлагч: Ч.Баасандаш
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School