ШУТИС-ийн дэд профессор, профессор цол олгох журам /2008/

Эрдмийн зөвлөлийн 2008 оны 10-р сарын 02-ны өдрийн хурлаар шинэчлэн батлав.

ШУТИС-ИЙН ДЭД ПРОФЕССОР, ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

  1. Зохих болзлыг хангасан гэж үзэж байгаа эрдмийн зэрэгтэй доктор хүнд дэд профессор, профессор цол хүртээх асуудлыг Монгол Улсын ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн олгоно. Хуралдаанд эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоѐр нь оролцсон бол хурлыг хүчинтэйд тооцох ба хуралд оролцсон гишүүдийн 75 хувиас доошгүй саналаар шийдвэр гаргана.
  2. Дэд профессор цол хүртээх хүмүүс дор дуръдсан болзлыг хангасан байна.

-          Их сургууль, коллеж болон эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй , үр бүтээлтэй ажилласан доктор (Рh.D) болон шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэгтэй байх,

-          Их, дээд сургуульд зориулсан сурах бичиг 1 (хамтарсан байж болно), гарын авлага 5-аас доошгүйг бичиж хэвлүүлэн сургалтанд нэвтрүүлсэн байх,

-          Бие даасан бол 10, хамтарсан бол 15-аас доошгүй эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлсэн (30-аас доошгүй хувийг эрдмийн зэрэг хамгаалснаас хойш нийтлүүлсэн) байх. Архитектур дизайны мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан зураг төслийг адилтган авч үзнэ.

-          Эрдэм шинжилгээний төслийн тайлан болон патент, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ 5-аас доошгүйг авсан, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн байх,

-          Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хэвлэлд бүтээл нь нийтлэгдсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьсан байх,

-          Өөрийн мэргэжлээр магистрийн ажил 5-аас доошгүйг удирдаж хамгаалуулсан байх.

  1. Профессор цол хүртээх хүмүүс дор дурьдсан болзлыг хангасан байна.

-            Доктор (Рh.D) зэрэгтэй, дэд профессор цолтой эрдэм шинжилгээний байгууллага ба их, дээд сургуульд эрдэм шинжилгээний болон багшлах ажлыг 15-аас доошгүй жил тасралтгүй хийсэн, үүний 8-аас доошгүй жил их сургуульд багшилсан байх,

-            Бие даан нэг сэдэвт зохиол (диссертациас гадна) нэгийг бичсэн буюу их сургуульд зориулсан сурах бичиг 3-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн, тэдгээрийг сургалтанд хэрэглэсэн байх,

-            Үндсэн хичээлийн гарын авлага 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн, сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн байх (лаборатор, дадлагын ажлын заавар зөвлөмж орохгүй),

-            Эрдэм шинжилгээний өгүүлэл 30-аас доошгүйг нийтлүүлсэн (5-аас доошгүй өгүүлэл нь докторын (Ph.D) зэрэг хамгаалснаас хойш нийтлэгдсэн байх),

-            Эрдэм шинжилгээний төслийн тайлан, патент, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ, улсын стандарт 10-аас доошгүйг авсан байх, боломжтойг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн байх,

-            Мэргэжлийн дагуу шавь сургуулийн үндэс суурь бэлтгэж 2-оос доошгүй хүний эрдэм шинжилгээний ажлыг удирдаж докторын (Ph.D) зэрэг хамгаалуулсан, 10-аас доошгүй магистрийн судалгааны ажлыг удирдаж төгсгөсөн байх,

-            ШУ-ны докторын зэрэг хамгаалсан дэд профессор цолтой эрдэмтэн энэ журмын 3-ын б, в, е заалтуудыг биелүүлсэн нөхцөлд профессор цол олгоно.

  1. Профессор, дэд профессор цол хүртээхээр нэр дэвшүүлэхэд дараах баримт материал бүрдүүлнэ.

-            Дэлгэрэнгүй анкет (нэгдүгээр маягт)

-            Эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны тухай тэнхмийн хурал, сургуулийн эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр, танилцуулга, байгууллагын тодорхойлолт,

-            Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга хянаж магадалсан бүтээлийн жагсаалт,

-            Дээд боловсролын болон доктор (Ph.D), дэд профессор цол, шинжлэх ухааны докторын зэргийн дипломын хуулбар.

Жич тайлбар:

  1. Профессор цол хүртээхээр нэр дэвшүүлээд цол хүртээгүй хүмүүсийг 2 жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй.
  2. Нэр дэвшигчийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, шинэлэг зүйл, баяжуулалт, боловсруулалт, практикт шилжүүлсэн, нэвтрүүлсэн зүйлийн тухай мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн комисс хяналтын магадлагаа хийж дүгнэлт гаргана.
  3. Бүтээлд тезис нь гадаад, дотоодод хэвлэгдсэн илтгэлийг оруулж тооцно.
  4. Сурах бичиг, гарын авлага мөн эсэхийг хяналтын магадлагаа хийж тогтооно.
  5. Гадаадын түгээмэл хэвлэлд бүтээл нь хэвлэгдсэн бөгөөд бүтээлийн тоо нь дээрх заалтуудад хүрээгүй эрдэмтэдийн бүтээлийг дүйцүүлэн тооцох комисс томилж дүгнэлт гаргуулан шийдвэрлэнэ.