ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лаборатори Английн Брадфорд дахь Interwoollabs-иас итгэмжлэлийн хүрээгээ өргөтгөн IWTO8:2011, IWTO47:2013 стандарт аргуудаар ноос ноолууран ширхэгтийн голч, голчийн тархалт, атирааг OFDA ба Гэрлийн микроскоп (PM)-оор тодорхойлох шинжилгээг олон улсын түвшинд гүйцэтгэх чадавхтайг нотолсон №133 дугаартай тамга, итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авч 2016.01.01-нээс хүчин төгөлдөр ашиглах боломжтой боллоо.
Сорилтын төвийн захирал, ҮТС-ийн Ахлах багш Доктор (Ph.D) Р.Бадмаанямбуу, Лабораторийн эрхлэгч С.Цэрэндулам, шинжээч, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Нансалмаа, З.Баяртогтох, Д.Цэвэлмаа, Э.Дагвасүрэн, С.Саранцэцэг, Л.Оюунчулуун, Б.Хонгорзул, Г.Батчимэг нартаа баяр хүргэж, амжилт хүсье!
ХҮСХХ-ийн хамт олон
Археологийн шинэ лаборатори нээлтээ хийлээ
ШУТИС, ХШУС-ийн “Статистик 2+2”, “Химийн инженерчлэл 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын СиАн хотын Баруун Хойд Политехникийн Их сургууль дээр танилцах дадлага хийлээ
"AI Legends 2024" - Хиймэл оюун ухааны тэмцээн боллоо
ШУТИС-ийн 2024 оны шилдэг клуб, шилдэг клубийн ахлагч нараа шагнаж урамшууллаа
Манай багш ажилтан богдхан ууландаа сайхан аяллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв