ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас “Монголын археологи 2016” эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 1 сарын 12, 13 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хуралд Монгол улсын шинжлэх ухааны академийн Түүх-Археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатар их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтдийн тайланг хэлэлцэхээс гадна ОХУ-ын судлаачид хүрэлцэн ирж оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид мэдээлж байлаа.
Мөн Монголын археологичид шилдэг судалгаа, шинжилгээний ажлыг шалгаруулж, 5 судалгааны ажлыг 2016 оны шилдэг археологийн нээлтээр зарлав.
Хурлын үеэр Хүмүүнлэгийн ухааны салбарын доктор, дэд профессор Ю.Болдбаатар, багш С.Бат-Эрдэнэ “Монголын археологичид” сэдэвт хөрөг зургийн үзэсгэлэн зохион байгуулагдав.
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дугаар хурал амжилттай боллоо
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024 амжилттай болж өндөрлөлөө
“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа