БНХАУ-ын Харбины Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн докторантурын тэтгэлэгтэй сургалт зарлагдлаа

БНХАУ-ын Харбины Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн докторантурын тэтгэлэгтэй сургалт зарлагдлаа

 

ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд БНХАУ-ын Харбины Шинжлэх ухаан Технологийн Их сургууль /HUST/-ийн докторантурын тэтгэлэгтэй /англи хэлээр//сургалтанд хамрагдах боломж нээгдлээ. Докторантурын чиглэлээр судалгааны ажилаа хийх хүсэлтэй англи хэлний өндөр мэдлэгтэй багш, судлаачид  энд хавсаргасан PDF файлд байгаа HUST-аас ирүүлсэн тодорхой мэдээлэлтэй танилцан, заасан линкээр орж 4-р сарын 5-ний дотор онлайнаар бүртгүүлж, шаардагдах бичиг баримтыг 4-р сарын 10-ний HUST-д явуулна уу.

Мөн онлайнаар бүргүүлж, өөрсдийн бичиг баримтыг Харбины Шинжлэх ухаан Технологийн Их сургуульд илгээхээс өмнө манай албаны I-218 -тоотод өөрсдийн овог нэр, суралцах мэргэжлээ давхар бүртгүүлэхийг анхаарна уу.

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Алба